2011-02-14
Гэгээн хайрын баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ

Гэгээн хайрын баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ

     Манай улсад сүүлийн жилүүдэд залуус "Валентины өдөр" хэмээх баярыг өргөнөөр тэмдэглэх болсон. Удахгүй болох хосуудын буюу хайрын баярыг дэлхийн улс орнууд өөр өөрийн ялгаатай тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Энэ баярыг жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Валентины өдрийг дэлхийн улс орнууд хэрхэн тэмдэглэдэг талаар уншигч та бүхэнд сонирхуулъя.


Австри
Австралид энэ баярыг тэр бүр сүр дуулиантай тэмдэглэдэггүй ч уламжлал ёсоор залуучууд хоёрдугаар сарын 14-нд дурласан бүсгүйдээ баглаа цэцэг бэлэглэдэг байна.

Америк
АНУ-д энэ баяраар хүмүүс хоорондоо гэгээн хайрын холбогдолтой өөрсдийн сэтгэгдэлийг тусгасан ил захидал солилцдог аж. Харин иргэний дайны үед ил захидлууд эх оронч болон улс төрч сэтгэлгээг тусгасан хурц өнгөтэй байжээ. Америкчууд энэ баярыг тэмдэглэдэг эхэн үедээ гадаадын улс орноос ил захидал импортолдог байв. Учир нь тус улсад ил захидлын цаасны чанар шаардлага хангадаггүй байжээ. Өнөө цагт америк залуус Валентины баярыг найз нөхөдтэйгөө хамт үдэшлэг зохиох гэх мэт байдлаар тэмдэглэдэг болжээ.

Их Британи
Британийн шүлэг, найраглал нь магадгүй Гэгээн Валентины өдөртэй холбоотой хамгийн сайхан хайрын шүлгүүд юм. Энэ улсад хайрын баярыг бүс нутагт бүртээ өөрийн гэсэн тогтсон уламжлалтай тэмдэглэдэг байна. Британид бие биедээ ил захидал илгээх, цэцэг болон шоколад бэлэглэх нь нийтлэг хэлбэр юм. Өөр нэг хэлбэр нь хүүхдүүдээр тусгайлан бэлтгэсэн дуу дуулуулах гэнэ. Үүний дараа хүүхдүүдэд чихэр, жимс, мөнгө гэх зүйл бэлэглэдэг байна. Түүнчлэн зарим газар энэ баяраар гоньд, хар чавга гэх зүйлээр чимэглэсэн баярын тусгай кекс хийдэг аж.

Дани
Данийн Валентины баярын ил захидлыг "Дурласан хүний ил захидал" гэдгээр нь сайн мэдэх байх. Энэ захидлын хуучин хувилбарт дурласан хүн өөрийн хайрт хүндээ өгөх бэлгээ дүрсэлдэг байжээ. Дани хүмүүс найз нартаа цагаан цэцэг буюу цасан ширхэг илгээдэг аж. Үүнээс гадна дани эрчүүд хайрт бүсгүйчүүддээ валентины холбогдолтой хошин захидал илгээдэг юм. Хошин захидал илгээгч нь толгой холбосон мөрүүдээ л бичдэг, нэрээ бичихгүй нэрэндээ орсон үсэг бүрийн тоогоор цэг тавьдаг байна. Нэр нь үл мэдэгдэх захидал хүлээн авсан эмэгтэй хожим нь Улаан өндөгний баяраар тэр хүнээ баярлуулдаг уламжлалтай.

Франц
Францад энэ баяраар ганц бие гэрлээгүй хүмүүс байшинд цугларч бие биетэйгээ нүүр тулан ярилцдаг аж. Үүний дараа нөгөө байшингийн цонхноос сонгосон хамтрагчаа дуудан холбоо тогтоодог байна. Хэрэв залуу нь эмэгтэйнхээ сонирхолыг татахгүй бол хамтрагчаа орхих ёстой гэнэ.

Герман
Германд энэ баяраар эрчүүд дурласан бүсгүйдээ хоёрдугаар сарын 14-нд цэцэг бэлэглэдэг юм. Валентины өдрийн бэлэг нь голчлон хайр дурлалыг илэрхийлсэн хэлбэртэй байдаг аж. Германд эхэн үедээ гэрлэлтээ бүртгүүлэхийг Валентины баяртай зүйрлэдэг байжээ.

Итали
Италид энэ баярыг Хаврын баярын адил тэмдэглэдэг аж. Залуус задгай талбайд цуглан, модны доор хөгжим сонсч, шүлэг, яруу найраг уншин цагийг зугаатай өнгөрүүлдэг байна. Валентины баярыг Италид өмнө хэсэг хугацаанд тэмдэглээгүй өнжиж байжээ. Турин хотод хосууд хоёрдугаар сарын 14-нд сүй тавьснаа зарлах нь уламжлал болжээ.

Япон
Японд Валентины өдрийг хоёр өөр өдөр буюу хоёрдугаар сарын 14, гуравдугаар сарын 14-нд тэмдэглэдэг байна. Эхний баяраар эмэгтэйчүүд эрчүүдэд бэлэг өгдөг бол хоёр дахь баяр буюу Цагаан өдрийн баяраар хоёрдугаар сарын 14-нд бэлэг авсан эрчүүд эмэгтэйдээ эргүүлэн бэлэг барьдаг аж. Японд шоколад хамгийн нийтлэг бэлэг юм. Япон эмэгтэйчүүд дэлгүүрээс худалдан авсан шоколад жинхэнэ хайрын бэлэг биш гэж үздэг байна. Тиймээс тэд өөрийн гараар энэ амттангаа бэлтгэхийг илүүд үздэг юм.

Солонгос
Хоёрдугаар сарын 14-нд зөвхөн эмэгтэйчүүд нь эрчүүдэд чихэр гэх мэт амттанаас бүрдсэн бэлэг барьдаг аж. Харин эрчүүд нь япончуудын адил гуравдугаар сарын 14-нд эмэгтэйчүүдэд бэлэг өгдөг гэнэ. Цагаан өдрөөр ихэнх эрчүүд өөрий хайр дурлалаа илэрхийлдэг байна. Харин хайр дурлал нь бүтээгүй хүмүүс дөрөвдүгээр сарын 14-нд "Хар өдөр" тэмдэглэдэг аж. Энэ өдөр хайраа олоогүй залуус жантай гоймон иддэг юм.

Шотланд
Шотландад энэ өдөр үдэшлэг зохиодог аж. Энэ баяраар ижил тооны гэрлээгүй эрэгтэй, эмэгтэй хүн оролцдог байна. Үдэшлэгийг оролцогч тус бүр өөрийн нэрээ бичсэн хуйлаастай цаасыг хэн нэг эмэгтэй болон эрэгтэйн малгайнд шургуулдаг аж. Үүний дараа эмэгтэйчүүд нэрсийг харж, сонголтоо хийх боломжтой гэнэ. Эмэгтэйчүүдэд хамтрагч нь таалагдвал нэрийг нь тухайн эрэгтэйнхээ ханцуй эсвэл цээжин хэсэгт нь тогтоодог байна.

Испани
Испанид энэ баяраар хосууд хоорондоо Валентины бэлэг солилцдог юм. Харин эр нөхрүүд эхнэртээ баглаа сарнай цэцэг барьдаг байна.


Тайваньд энэ баярыг хоёрдугаар сарын 14-нд тэмдэглэдэг юм. Үүнээс гадна сарны он тооллын долдугаар сарын 7-нд Валентины баяр дахин тэмдэглэдэг аж. Баярын өдрөөр ихэнх эрчүүд хайртдаа баглаа сарнай цэцэг бэлэглэдэг уламжлалтай. Тайваний уламжлалын дагуу сарнайн өнгө болон тоо нь гүн утга санаа илэрхийлдэг аж. Жишээ нь: нэг сарнай нь "Зөвхөн хайр дурлал", 11 сарнай "Таалагдаж байгаа", 99 сарнай "Үргэлж хамт", 108 сарнай "Надтай гэрлээч" гэсэн утгыг илэрхийлдэг байна.
Бичсэн: urnaa | цаг: 16:34 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


blogtoi bolson ni goyo bnaa
angel зүрх өвдөх үнсэлт эргэлзэх loser
Бичсэн: Зочин цаг: 15:29, 2011-02-18 | Холбоос | |


Ugiin id shideer hunii horvoogiin medertsgeerye.
алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт тормолзох
Бичсэн: Зочин цаг: 15:27, 2011-02-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих




:-)